Танилц: Жүдо бөхийн Ази тивийн аваргууд
2024-04-22

Хонгконг-д зохиогдож буй 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдрүүдэд манай баг тамирчид амжилт дүүрэн оролцож Азийн аваргууд тодорлоо.

 

 

Тодруулбал, тэмцээний эмэгтэйчүүдийн -48кг /жин/-д барилдсан Үндэсний шигшээ баг, Сүлд спорт хороо, Имперо группын тамирчин Бавуудоржийн Баасанхүү алтан медалийн төлөө Бүгд Найрамдах Солонгос улсын тамирчин Ли Хикёнгтой барилдаж үндсэн цагт цэвэр ялснаар Ази тивийн аварга  болж Монголын багийн эхний алтан медалийг эх орондоо авчирсан юм.  Б.Баасанхүү хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд 3 дахиа түрүүлсэн билээ. Мөн Парисын их дуулгын мөнгөн медальтай.

 

 

Харин хоёр дахь аваргын алтан медалийг Б.Эрхэмбаяр авчрав. Тэрбээр эрэгтэйчүүдийн -66кг /жин/-д барилдсан Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Баттогтохын Эрхэмбаяр алтан медалийн төлөө Япон улсын тамирчин Шинсэй Хатторитой барилдаж ялснаар аварга болов.

 

 

Тэгвэл гурав дахь алтан медалийг нь Л.Энхрийлэн атгаж авчрав. Тэрбээр тэмцээний эмэгтэйчүүдийн -57кг /жин/-д барилдсан Үндэсний шигшээ баг, Сүлд спорт хороо, Блю Драгон компанийн тамирчин Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Лхагватогоогийн Энхрийлэн алтан медалын төлөө Бүгд Найрамдах Солонгос улсын тамирчин Хух Мимитэй барилдаж ялснаар АЗИ ТИВИЙН АВАРГА болж Монголын багийн гурав дахь алтан медалийг авчирсан амжилттай.

 

Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд АНЭУ-ын нэр дээр барилдсан ОУХМ Б.Хорлоодой Азийн аваргын алтан медалын төлөө Япон Улсын тамирчинтай барилдсан. Японы тамирчин мэх хийхдээ толгойгоороо татамид зоогдож унасан учир торгууль авч, ОУХМ Б.Хорлоодой Ази тивийн аварга болжээ.  Харин Ази тивийн дэд аваргаар Б.Ганхайч, хүрэл медалийг Л.Сосорбарам, Б.Ням-Эрдэнэ нар хүртжээ.  Тэмцээн өнөөдөр үргэлжилнэ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Good:
BE CAREFUL of crypto platforms promising huge returns. They lure people into fake programs. I lost 198,450 USD last year. While researching on how to recover my funds, I came across several recommendations on the Bitcoin Abuse Forum about HACKERSTEVE. I contacted him via his email on hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/, and he helped me recover all my funds. If you've also been a victim of financial scams, don't hesitate to get in touch with him.
2024-05-03
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-22
Олимпод орох эрхээ аьч чадахгүй байгаа Азийн аваргуудаар үхсэн ацаа хийх вэ дээ
2024-04-22