Шар өвс шатсан 36 дуудлага мэдээлэл бүртгэгдэв
2024-04-19

Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 36 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, Гал түймэр унтраах, аврах анги, ногоон бүсийн хөдөлгөөнт эрүүлийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж унтраагаад байна.

 

 

Дуудлага мэдээллийн шалтгаан нөхцөл нь иргэд шар өвс шатаасны улмаас гал алдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа юм.Жишээлбэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн хойно шар өвс шатсан дуудлага 12:05 цагт ирсэн. Дуудлагаар бүрэлдэхүүнийг очиход 82 настай, эрэгтэй хашааны шар өвсөө шатаасны улмаас гал алдсан байна.

 

Мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн ногоон бүсэд ой хээрийн түймэр, шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хяналтаар ажиллаж, олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байгаа ч шар өвс шатсан дуудлага мэдээлэл бүртгэгдсээр байна. Иймд хашааны шар өвсөө шатаахгүй байх, ил гал, үнс нурам, асаасан чүдэнзийг бүрэн унтрааж аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
2024-04-19