Хөндөх сэдэв: "Алуурчин" бэлтгэдэг жолооны курсүүдийг цэгцлэе
2024-04-19

Бусдын буруутай хайхрамгүй хэнэггүй болчимгүй үйлдлээс болж иргэд үр хүүхдүүд гэлтгүй томчууд бид эрүүл мэнд амь насаараа хохирсоор байх уу. Өдөр болгон шахуу зам тээврийн осолд хүүхэд өртөж, эрэмдэм зэрэмдэг болж бүр амь насаараа ч хохирдог. Хоёр хоногийн өмнө гэхэд Чингэлтэй дүүрэгт 15 хороо Хайлаастын зам дээр зүгээр мөрөөрөө хичээлээ тараад явж байсан зургаан хүүхэд машинд дайруулж, 16 настай охин газар дээрээ амиа алдаж, 8-14 насны таван хүүхэд хүнд хөнгөн хэлбэрээр гэмтэж, өнөөдөр хоёр нь үхэл амьдралын зааг дээр амь тэмцэж байна. Нэг том хүн маш хүнд бэртсэн. Тухайн иргэн хүүхдүүдийн асран хамгаалагч бөгөөд хүүхдүүдээ хичээлээс нь тарахад аваад гэр рүүгээ харьж яваад аймшигтай осолд өртөв. Хичээлээ тараад явган хүний замаар явж байгаад машинд мөргүүлж дайруулна гэдэг үнэрхээр харамсалтай. Үр хүүхдүүд нь өнөөдөр гэртээ амьд эргээд ирэх баталгаа алга. 

 

 

Энэхүү ноцтой ослыг гаргасан жолооч нь эмэгтэй хүн. Туслах замаас орж ирэхдээ хурд хэтрүүлж төв замруу ороод эсрэг урсгалаас ирж байсан машинтай мөргөлдөж, улмаар цаашаагаа явган зам руу хурдтай гарч хүүхдүүд мөргөөд айлын хашаа дайраад зогссон байгаа юм. Осол гаргасан жолоочийн 100 хувь буруу. Жолооч эмэгтэй хурд хэтрүүлж гарч ирсэн. Сандрахдаа тоормоз хаазаа андуурч гишгэсэн гэж мэдүүлж байна билээ. Одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа хэдий ч эрүүл мэндээрээ хохирсон хүний үрсийг яах вэ. Жолоочийн хувьд хоёр хөлөөрөө хааз тормозоо дардаг байсан байх нь. Мөн жолооны ард утсаа оролдоод ухаад явж байсан уу гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж тогтооно, хааз тормозоо андуурсан эсэхийг ч шалгана гэсэн. Ганц энэ кэйс ч биш, утсаа оролдож яваад хүүхэд мөргөсөн хэд хэдэн тохиолдол байдаг. 

 

Жолооны ард утас ухах нь осол гаргах магадлалыг 80 хувиар ихэсгэдэг байна.  "Та яагаад замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас хэрэглэсэн бэ" гэх асуултыг жолооч нараас асуухад "яаралтай, чухал дуудлага байсан юм" тэр бүү хэл "түгжрээ дунд зүгээр суухаар гэж бодоод" хэмээн хэнэггүй гэгч нь хариулах хүмүүс олон байлаа. Ийм буруу хэвшмэл ойлголт байж болохгүй. Жолоо барина гэдэг тэр чигээрээ хариуцлага. Өөрийн болон өрөөлийн амь нас эрүүл мэндийг дааж яваа гэдгээ мартах учиргүй юмсан. Жолооч хөдөлгөөнд оролцохдоо өөр зүйл хийж, анхаарал сатааруулах зүйл оролдохоос зайлсхийх ёстой. 

 

Монголд 400 гаруй жолооны курс буюу сурган бэлтгэх дамжаа байдаг гэсэн статистик бий. Тэдгээр жолооны курсүүд сургалтаа чанартай заадаг уу, яг жолоонд суудаг уу гэдэг нь эргэлзээтэй. Одоо цагт мөнгө нь байхад, таньдаг хүн байхад жолооны үнэмлэхийг хахуулаар буюу арын хаалгаар авчихдаг болжээ. Ийм байдлаас болж чанаргүй сургалтад суугаагүй, дүрмээ мэддэггүй жолооч нар олон төгсөж байна. Үнэмлэх авсан л бол машин жолоодож болно гэсэн өрөөсгөл ойлголт ч нийгэмд байгаад байна. Хэдий болтол чанаргүй жолооны сургалтууд алуурчин бэлтгэх вэ.  Жолооны ард утсаа оролдохоо болъё. Дадлаа гээe. Хэдхэн хормын үйлдэл хэнд ч харамсаад нөхөхгүй гай учруулж мэднэ гэдгийг та бүхэн харж байна. Ухамсаргүй жолооч нараас болж ослын тоо тохиолдол буурахгүй, харин ч нэмэгдээд байна. 

 

Тиймээс жолоочийн ур чадварын асуудалд дахин хяналт, шаардлага тавьж тухайн журамд өөрчлөлт оруулж жолооч нарыг илүү чадавхжуулж, чанаржуулах цаг нь болжээ. Жолооны курс нэртэй чанаргүй сургалтуудыг цөөлж цэглэмээр болжээ. Хариуцлагагүй машин жолоодох эрхгүй жолооч нарын эрхийг хасъя. Жолооч та Замын хөдөлгөөний дүрэм мэддэггүй бол зам дээр гарахаас зайлсхий. Ирээдүй болсон үр хүүхдүүдийн минь амь нас эрүүл мэндэд бүү заналхийлээч гэж гуйя.  Таны хариуцлагагүй байдлаас болж хэн ч хохирох ёсгүй, хөдөлмөрийн чадвараа алдах ёсгүй юм шүү. Жолооч нараа аөртөө болон өрөөлд хайртай, хариуцлагатай байхыг хүсье. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Курс чухлаас чухал. Манайхан ер нь л жолоо барьж чаддаггүй.
2024-04-20
Зочин:
Яагаад Монголд жолооны курсуудэд хариуцлага тооцдоггүйг гайхаад олдоггүй юм. Жолооны үнэмлэхийг зүгээр худалдаж авдаг болсон байна лээ. Энэ л одоо осол түгжрэлийн эх үүсвэр болж байна. Энийг олоод харчихаж чадахгүй илрүүлж чадахгүй байх гэж дээ. Хажууханд байгаа Япон яаж жолооч бэлтгэж байгааг очоод үзэх хэрэгтэй.
2024-04-20
agenthinson@gmail.com:
Намайг Хлое Веман гэдэг. Хуурамч зээлдүүлэгчид хоёр удаа луйвардуулсны дараа Hinson Loan Help LTD-ээс машин худалдаж авахаар хувийн зээлээ авсандаа маш их баяртай байна. Бизнесээ өргөжүүлэхийн тулд зээл авсан хүн эхэндээ эргэлзэж, намайг хамгийн их гайхшруулсан нь надад ердөө хоёр хувийн хүүтэй 86,000.00 евро өгсөн юм. Санхүүгийн зээл авах шаардлагатай хүн бүрийг ноён Хинсон Финанс руу: agenthinson@gmail.com цахим шуудангаар илгээхийг уриалж байна. Имэйл: agenthinson@gmail.com Баярлалаа Chloe Welma
2024-04-20
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2024-04-19
zochin:
Durmee sain medehgui nuhduud ih bna Adgiin naad zah ni tuv zam tuslah zamaa ch medehgui yugaa ch oilgohgui yavaa uls ch bna. Mashin sain barij chadahgui bol avtobusaaraa aih ayulgui khund ch gai bolohgui yavah kheregtei sh dee
2024-04-19
Зочин:
Жолооч бэлтгэж байгаа сургалтыг анхаарах хэрэгтэй болсон байналээ. 8 удаа жолоонд гаргаснаа өөрсдөө юу ч сураагүй гээд хэлээд бууц байгаа жолооны курс байна. Юу ч гэхэвдээ
2024-04-19
Жолооч:
Гол нь соёл шүү дэ курс бол чухал биш жолооч бие дааж сурч болно тэгээд шалгалтаа өгдөг болоё
2024-04-19
Зочин:
Курс чухлаас чухал. Манайхан ер нь л жолоо барьж чаддаггүй.