"Энержи Ресурс"-т Ухаа худаг ордын лицензийг эзэмшүүлсэн 2008 оны гэрээг Үндсэн хууль болон бусад хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргаж, Ухаа худагтай холбоотой тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар болсон.
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ''Анх энэ лицензийг албан тушаал эрх мэдлийн байдлаа урвуулан өөр дээрээ авсан байж болзошгүй хүнийг шалгана"
2008 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Санжийн Баяр өөрийн цахим хуудаснаа "Юу л болоод байна даа. Би уг нь хуульч мэргэжилтэй. Үндсэн хууль, хууль зөрчсөн эсэхийг ҮХЦ, шүүх хоёр тогтоодог байтал энэ сайд нь тэр хоёрыг орлон өөрөө дүгнэв. Нэгэнт ингэж буй бол Үндсэн хууль, хуулийн яг ямар заалтыг зөрчсөн тухай бас хэл. Тэрнээс битүү хатуу "буруутай" гэж олонд түгээн зарлаж буй нь танил технологи шиг санагдана.
Үнэхээр буруутай бол би 2008 онд Засгийн газрыг тэргүүлж байснаараа хариуцлага хүлээнэ. Би хэзээ ч хариуцлагаас зугтаж байсангүй. Твиттерт маргах сэдэв биш тул үүгээр хязгаарлая. Олны өмнө ил мэтгэлцэх, шүүх дээр уулзахад бэлэн" гэжээ.
Уншиж байна |