УИХ дахь МАН-ын бүлэг даваа гарагийн ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нар мэдээлэлэл хийлээ.
Банкны хуультай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Нийт банкны 20 доошгүй хувийг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ээс арилжаалах үүрэг даалгавар өгөгдсөн. Өнөөдрийн байдлаар 5 банк хувьцаагаа арилжаалж, 70 мянган хувьцаа эзэмшигчтэй болсон. Цаашид мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх шаардлагатай байгаа учраас хувьцаа арилжаалах хугацааг сунгалаа. Мөн нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмшигч байхыг зөвшөөрч байгаа" гэлээ.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Олон дагагчтай инфлүүнсерүүд өөрсдийн хөтлөн явуулдаг пэйж хуудас, цахим хуудсаараа сурталчилгаа явуулахаар бол заавал бүртгүүлнэ гээд СЕХ-ны ажилтан хэлсэн байна. Ийм ойлголт байхгүй. Олон ухуулагч дагагчтай хүнээ ухуулагчаар ажиллуулах эсэх нь тухайн нэр дэвшигчийн асуудал" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |