Болгарын Софи хотод хөлбөмбөгийн шүтэн бишрэгчид эмх замбараагүй байдал дэгдээсний улмаас 14 хүн гэмтсэн, тэдний заримынх нь биеийн байдал хүнд байгаа гэж МИР24 суваг мээдэлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээний бүлгийн хэсгийн хүрээнд Болгар болон Унгарын шигшээ баг тоглохоос өмнө хөгжөөн дэмжигчид эсэргүүцэл дэгдээсэн байна. Болгарын хөлбөмбөгийн холбоо энэ тоглолтыг үзэгчгүй явуулахаар шийдсэнд бухимдсан олон энэ холбоог эсэргүүцэн жагсаж, дараа нь эмх журам сахиулахаар ирсэн цагдаагийнхан руу чулуу нүүлгэж, машин шатааж, машин, дэлгүүрүүдийн цонх хагалан үймээн дэгдээжээ. Улмаар хотын төв хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан байна.
Бухимдсан олныг тараахын тулд цагдаагийнхан нулимс асгаруулагч болон бусад төрлийн тусгай хэрэгсэл ашиглажээ. Улмаар мөргөлдөөн гарч, цагдаагийнхан болон хөгжөөн дэмжигчдээс хэд хэдэн хүн гэмтсэн байна. Мөн энэ үеэр олон хүнийг саатуулжээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, Софи хотын төвд 5000 орчим хөгжөөн дэмжигч эсэргүүцэлд оролцож, цагдаагийн 1,6 мянган ажилтан үймээнийг зогсоох ажилд оролцсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |