Монгол Улсын иргэд парламентын үйл ажиллагаанд оролцох боломжтой. Иргэн та бүхэн УИХ-ын вэб сайтад хандаж, өөрт болон нийгэмд тулгамдсан асуудлаар ажлын хэсэг байгуулах, хяналт шалгалт явуулах, хуулийн төсөл санаачлах талаар өргөдөл гаргах боломжтой.
Тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах – 33000 иргэн;
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах – 70000 иргэн;
Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах - 100000 иргэн дэмжсэн байх шаардлагатай.
Энэ дагуу иргэн Ш.Хүрэлтулга иргэдийн цалингаас суутгадаг нийгмийн даатгал, ХХОАТ-ын шимтгэлийг 50 хувиар бууруулах тухай санаачилга гаргаж, иргэдийн саналыг авч эхэлжээ. Санал гаргагч иргэн "Нийгмийн даатгалын шимтгэлийг иргэн, байгууллагаас өндөр дүнгээр авч байгаа нь иргэдийн орлого, байгууллагын өсөлт хөгжилд сөргөөр нөлөө үзүүлж байна. Мөн эргэн төлөгдөх орчин нөхцөл нь шударга бус, зарцуулалт нь ил тод биш өгөөжгүй байна" гэдгийг өргөдөлдөө дурджээ.
Уг асуудлыг 100 мянган иргэн дэмжвэл УИХ хэлэлцэнэ. Одоогоор 16 500 иргэн дэмжсэн санал өгчээ. Уг санаачилгад нэгдэх бол энд дарна уу.
Уншиж байна |