НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх саналыг 99 мянган иргэн дэмжээд байна
2023-10-23

УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгон нэмэгдүүлэх санаачилга гаргаж, иргэдийн саналыг авч байна. Нийт 100 мянган хүн дэмжсэн тохиолдолд уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх учиртай. Яг одоогийн байдлаар 99 407 иргэн НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх саналыг дэмжээд байна. Санал асуулга 11 дүгээр сарын 16-нд дуусна. 

 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар "НӨАТ-ын буцаалтыг нэмэгдүүлж, иргэдийг урамшуулах замаар татвар төлөх сонирхлыг сэргээх шаардлагатай гэсэн мэдэгдлийг хийгээд буй. Тэрбээр "Ногоон автобуснаас болоод иргэдийн татвар төлөх шударга ёсны зарчим эрс унасан" хэмээн УИХ-ын индрээс мэдэгдэж, эргэж сэргээх хөшүүргэ нь НӨАТ-ын буцаалт хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. 

 

Г.Занданшатар "НӨАТ-ын хуулинд өөрчлөлт оруулах шаардлагагүй. НӨАТ-ын хуулинд улиралд тутам 20 хүртэлх хувийг буцаан олголтод зарцуулна гэж заасан байгаа. Дээр нь 10 хүртэлх хувийг урамшуулалд олгоно. Үндсэндээ хуулиараа 30 хүртэлх хувийг буцаан олгох бололцоотой байгаа. 

 

2020 онд ДНБ 37 их наяд байсан. 2024 онд 74 их наяд төгрөгөөр төлөвлөсөн. Хоёр дахин өссөн байгаа биз. Диплятор, инфляци, ханшаа тооцоод, үнийн бодит өсөлттэй уялдуулахад иргэдийн төлж байгаа НӨАТ 2.5 дахин өссөн.

 

2020 онд НӨАТ-ын орлого 2.2 их наяд байсан. Энэ жил 6 их наядаар төсөвлөсөн. ДНБ-ий өсөлт, НӨАТ-ын орлогын өсөлт хоёр шууд хамааралтай байх ёстой. ДНБ бол нэмэгдсэн өртгийн нийлбэр. Гэтэл НӨАТ-ын буцаан олголт 2020 онд 330 тэрбум, энэ жил 490 тэрбум төгрөг болж нэмэгдсэн" гэсэн байр суурийг илэрхийлээд байна.

 

Харин Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх боломжгүй хэмээн мэдэгдээд буй. Тэрбээр энэ өөрчлөлт нь "жоомоо шатаах гээд гэрээ шатаасан" гажуудал болно гэсэн тайлбарыг өгөөд буй юм.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Tserendorj erdenejargal:
Demjij bn 1000%
2023-10-23