БНАСАУ-ын эрх баригчид энэ сард тагнуулын хиймэл дагуул хөөргөж болзошгүй гэнэ. Энэ талаарх мэдээллийг БНСУ-ын Үндэсний нэгдлийн хүрээлэнгийн үнэлгээнээс авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 10 дугаар сарын 10-26-ны хооронд Хойд Солонгос тагнуулын хиймэл дагуул хөөргөж болзошгүй гэнэ. Хойд Солонгос аливаа тэмдэглэлт ой, баярын үеэр пуужин хөөргөх, төрөл бүрийн туршилт хийдэг бөгөөд 10 дугаар сарын 10-ны өдөр БНАСАУ Хөдөлмөрийн намын 78 жилийн ойг тэмдэглэх тул энэ өдөр хиймэл дагуул хөөргөж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа аж.
Өмнө нь Хойд Солонгосын эрх баригчид 10 дугаар сард хиймэл дагуул хөөргөх гурав дахь оролдлогоо хийнэ гэж мэдэгдэж байлаа. Өмнө нь тав болон наймдугаар сард хийсэн туршилт амжилтгүй болсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |