Нобелийн утга зохиолын шагналтнаар Норвегийн зохиолч тодров
2023-10-06

Аравдугаар сарын тавны өдөр Нобелийн хороо энэ онд утга зохиолын шагнал хүртэх эрхмийн нэрийг зарлажээ. Энэ удаад Норвегийн зохиолч шагнал хүртэх болсон талаар Нобелийн хороо зарласныг NBC дамжуулсан байна. 

 

Тодруулбал, "илэрхийлж боломгүй зүйлсийг илэрхийлж чадсан шинэлэг зохиолууд"-ынх нь төлөө Норвегийн зохиолч Юн Фоссед 2023 оны Нобелийн утга зохиолын шагналыг гардуулахаар болжээ. Юн Фоссе 1959 онд төрсөн, яруу найрагч, зохиолч тэрбээр жүжгийн зохиолч гэдгээрээ илүү алдартай. 

 

Түүний жүжгийн зохиолыг дэлхийн олон орны театрт жүжиг болгон тавьдаг. Анх 1983 онд "Улаан, хар" нэртэй анхны романаа хэвлүүлж байсан Фоссегийн бүтээл нь "төрөл бүрийн жанрыг хамардаг, илэрхийлж ч боломгүй зүйлсийг илэрхийлдэг" гэж Нобелийн хороо онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин