Белград-2023 чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 50 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын ОТГОНЖАРГАЛ хагас шигшээ барилдаанд олимп, дэлхийн дөрвөн медальт АНУ-ын Сара Хилдебрандтыг 7:5 оноогоор ялж, мөнгөн медалийн болзол хангалаа. Мөн тэрбээр Монгол Улсын баг нийт баг тамирчдаас “Парис-2024” олимпын хоёр дахь эрхийг авлаа.
Д.Отгонжаргал ДАШТ-ий аваргын төлөө Японы алдарт бөх Юи Сүсакитай өрсөлдөнө.
Д.Отгонжаргал одоогоос нэг жилийн өмнө Белградын дэвжээнд хагас шигшээд Хилдебрандтыг 6:2 оноогоор ялж байлаа. Харин энэ оны долоодугаар сард Дэлхийн чансаа олгох Будапештийн тэмцээнд дахин таарахад 0:10 оноогоор Хилдебрандт ялсан билээ.
Уншиж байна |