Япон улсын Хоккайдо аралд пауэрлифтингийн хэвтээ шахалтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 11-17-ны өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 10 тамирчин өрсөлдөж буйгаас эхний өдөр өсвөрийн охидын 69 кг-ын жинд Г.Сумъяасүрэн алтан медаль хүртлээ.
Түүний хувьд өнгөрсөн тавдугаар сард болсон ДАШТ-ээс алт, хүрэл медаль хүртэж байв.
Уншиж байна |