Киргизстан улсын Бишкек хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн чөлөөт бөхийн ДАШТ дөрвөн өдрийн турш болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр 79 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Ш.Батбаатар барилдаж хүрэл медаль хүртэв.
Тэрбээр эхний тойрогт Украйны тамирчин Юкша Дмитрийг 10-0 оноогоор ялж, Туркын шигшээ багийн тамирчин Дондер Огузад 10-0-ээр ялагдаж, хүрэл медалийн төлөө АНУ-ын бөх Жонсон Эштен Генийг даралтаар цэвэр ялснаар Дэлхийн аваргын 3 дахь медалиа хүртсэн. Ш.Батбаатар олон жил тив, Дэлхий, Олимпийн наадамд жигд амжилттай барилдаж байгаа бөгөөд Дифлимпийн хошой хүрэл, ДАШТ-ий 3 хүрэл, Азийн АШТ-ий хошой хүрэл медаль хүртсэн амжилттай тамирчин юм.
Уншиж байна |