Саудын Арабын Эр Рияд хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн. Энэ сарын 17-ны өдрийг хүртэл 14 хоногийн турш үргэлжлэх энэ удаагийн ДАШТ-д дэлхийн 117 орны 719 тамирчин оролцож байна. Манай орноос ДАШТ-д МУГД Ц.Хосбаярын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй долоо, нийт 10 тамирчин оролцож байгаа.
Тэмцээний эхний өдөр манай улсын баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 55кг-ын жинд ОУХМ Ө.Чагнаадорж, 61кг-ын жинд ОУХМ У.Амарбаяр, эмэгтэйчүүдийн 45кг-ын жинд ОУХМ Б.Тунгалаг нар дэвжээнд гарав.
ОУХМ Б.Тунгалаг 65 тамирчнаас түлхэлттэй өргөлтөөр 78кг жинг өргөж наймдугаар байрт оров. Түүний бэлтгэл дээр өргөдөг жингээс харахад хүрэл медалийн болзол хангах 100%-ийн боломж байлаа. Гэвч өвдөг болон кистний бэрлээс болоод хараахан медалийн болзол хангаж чадсангүй. Харин ОУХМ Ө.Чагнаадорж нийлбэр дүнгээр 236кг жинг өргөж жингийнхээ “В” хэсэгт дөрөвдүгээр байр эзэлсэн. Мөн ОУХМ У.Амарбаяр нийлбэр дүнгээр 240кг жинг өргөж хэсгийнхээ зургадугаар байрт шалгарлаа.
Монголын тамирчдын тэмцээнд оролцох хуваарь:
09 сарын 7-ны өдөр Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Б.Хонгорзул
09 сарын 8-нд Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Э.Энхтамир
09 сарын 10-нд Эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд О.Төгс-Эрдэнэ, 71 кг-д Г.Ануужин
09 сарын 11-нд Эмэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Г.Энэрэл
09 сарын 15-нд Эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд М.Анхцэцэг
09 сарын 17-нд Эрэгтэйчүүдийн +109 кг-ын жинд М.Бахберген
Эх сурвалж: МGL SPORT
Уншиж байна |