Монгол охин ой тогтоолтын дэлхийн рекордыг шинэчиллээ
2023-08-22

Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол БНХАУ, Хонконг, Энэтхэг зэрэг улсуудын шилдэг 120 тамирчид харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдсөн билээ. 


Олон Улсын Мастер Ц.Номин-Эрдэнэ нь "Баганан үгс" төрөл дээр 15 минутад 264 үг тогтоон алдаагүй санаснаар өсвөрийн дэлхийн рекордыг шинэчиллээ. Өмнөх рекордыг БНХАУ-н тамирчин Дэлхийн Аварга Wei Qinru 244 оноогоор эзэмшиж байв. 
 

Мөн Б.Дөлбаяр, Л.Уянга, Х.Ичинхорлоо, Л.Азжаргал, А.Дайана, Г.Ану, Б.Мөнхзаяа, Э.Билгүүнтөгс, Э.Үүрийнцолмон, Ц.Номин-Эрдэнэ болон Ц.Оюун-Эрдэнэ нар Азийн мастер болсон байна. 

Shuud.mn
Сонин хачин
Баяр хүргэе! Бахархаж байна. Урагшаа!
2023-08-22