Хантайшир уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Говь-Алтай аймгийн баяр наадмын хүчит 256 бөхийн барилдааны зургаагийн даваа өндөрлөлөө.
Бөхийн барилдааны долоогийн даваа буюу их шөвөгт Улсын аварга О.Хангай, Улсын заан Д.Анар, Б.Бат-Өлзий, Улсын харцага Б.Цэдэнсодном нар тунаж үлдээд байна.
Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа хэдхэн мөчийг дараа эхэлнэ. Зургаагийн даваанд Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, Улсын заан Д.Анар, Б.Бат-Өлзий, Улсын харцага Б.Цэдэнсодном, Улсын заан Б.Соронзонболд, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн харцага, Б.Өлзийсайхан нар тунаж үлдээд байна.
Баяр наадмын тавын давааны ам авсан байдал дараах байдлаар гарчээ.
Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой хүчит бөхийн барилдаан өнөөдөр тавын даваагаар үргэлжлэн явагдана.
Улс, аймаг, сумын чансаа өндөр 256 бөхөөс Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, Улсын заан Н.Жаргалбаяр, Д.Анар, Б.Бат-Өлзий, Б.Соронзонболд, Улсын харцага Б.Цэдэнсодном, С.Сүхбат, Г.Ганхуяг, Улсын начин Б.Лхагвадорж, Д.Хүдэрбулга, Ш.Шинэбаяр, аймгийн харцага Б.Өлзийсайхан, Аймгийн арслан У.Батцоож, Т.Сайханжаргал, Г.Жамбалдорж нар дөрөв давж, тавын даваанд барилдана.