Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ. Барилдааны эхэнд Улсын аварга даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын аварга О.Хангай, улсын арслан М.Бадарч, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Улсын заан Б.Соронзонболд Н.Жаргалбаяр, Д.Анар, Б.Бат-Өлзий, Б.Серик, Улсын харцага Н.Батзаяа, Ш.Пүрэвгарьд, Б.Цэдэнсодном, С.Сүхбат, Г.Ганхуяг, улсын начин Б.Эрдэнэхүү, Ж.Отгонбаяр, Б.Суманчулуун, Н.Мустафа, С.Багахүү, С.Шинэбаяр, Э.Ванданцэрэн, Д.Хүдэрбулга, О.Түмэн, Э.Батмагнай нарын бөхчүүд хоёр даваад байна.
Харин аймгийн цолтнуудаас аймгийн начин Х.Балжинням, Б.Базарсад, Б.Мягмарсүрэн, аймгийн харцага Б.Өлзийсайхан, Г.Гантулга, Т.Түвшинтулга, Х.Наранбаяр нар хоёр давлаа.
Хантайшир уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Говь-Алтай аймгийн ойн баяр наадам энэ сарын 01,02-ны өдрүүдэд болно. Баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны дараа баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ.
100 жилийн баяр наадмын барилдааны зүүний магнайг Даян аварга Н.Батсуурь өнгөлж, барууны магнайг Аварга П.Бүрэнтөгс тэргүүлж улс, аймаг сумын алдар цолтой 256 бөх зодоглож байна.
256 бөхөөс гурав нь Улсын аварга, хоёр Улсын арслан, хоёр нь Улсын гарьд, таван Улсын заан, зургаан Улсын харцага, 22 нь Улсын начин цолтой бөхчүүд байна.
Уншиж байна |