Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европ болон Азийн аварга, ЗХУ-ын гавьяат тамирчин Буриадын нэрт бөх Борис Будаевын нэрэмжит 24 хүртэлх насны залуучуудын олон улсын уламжлалт тэмцээн долдугаар сарын 28-29-ны өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод болж өнгөрөв.
Уг тэмцээнд "Төгс" дэвжээний тамирчин Б.Мөнх-Эрдэнэ 57 кг-ын жинд алт, Төв аймгийн тамирчин Э.Энхболд 61 кг-д, "Алдар" спорт хорооны тамирчин Т.Дэмчигдорж 79 кг-д хүрэл медаль хүртжээ. Б.Мөнх-Эрдэнэд өнгөрсөн жил тус тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд энэ удаа тав ялж өмнөх амжилтаа ахиулж аваргалсан байна.
Уншиж байна |