БНХАУ-ын Чендү хотод болж буй дэлхийн оюутны спортын 31 дэх удаагийн "Универсиад" наадмын сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөж буй манай улсын эрэгтэй баг эхний тоглолтоороо Румынд 62:81-ээр хожигдсон. Тэгвэл манай залуус өчигдөр хоёр дахь тоглолтдоо ӨАБНУ-ын багийг 74:48-аар буулган авснаар эхний ялалтаа байгуулав.
Өмнөд Африкийн эсрэг манай багаас Т.Ууганбаяр 23 оноо, Г.Дөлгөөн 12 оноо авсан. Өнөөдөр тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Аргентиний хүчирхэг багтай хийнэ.
Уншиж байна |