"ДЭЛХИЙН ЦОМ 2023" тэмцээнд оролцох Монголын шатрын шигшээ баг XIII-XIV зуунд Монгол морьдын тоос босч, бидний өвөг дээдэс дэлхийн тоглоомын дүрмийг зохиосон түүхэн он жилүүдэд Эзэн Чингисийн ач хүү, Тулуй хааны хүү Хүлэгү хан үүсгэн байгуулсан Ил хаадын улсын бүрэлдэхүүнд багтаж асан Азербейджан улсыг өнөөдөр зорьж, Хөшигтийн хөндийн онгоцны буудлаас нислээ.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч С.Ган-Одоор ахлуулсан дараах дөрвөн тамирчин (Б.Мөнгөнтуул,Т.Мөнхзул, С.Билгүүн, Г.Амартүвшин) "ДЭЛХИЙН ЦОМ 2023" тэмцээнд ухаанаа сойно.
2005 оноос албан ёсоор эхэлсэн арав дахь удаагийн "Дэлхийн цом" тэмцээнийг Домогт аварга Г.Каспаровын унасан газар, угаасан ус Азербейджан улс хүлээн авч нийслэл Баку хотноо долоодугаар сарын 30-аас наймдугаар сарын 25-ныг хүртэл эрэгтэй эмэгтэй төрлөөр зохион байгуулагдах аж.
Уншиж байна |