Жюү жүцигийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 15-20-ны өдрүүдэд Улаанбаатар дахь “Мөсөн өргөө”-д болж өндөрлөлөө.
Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр пара төрөлд манай тамирчин Эрдэнэбаатарын Батболд алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Э.Батболд 2019 оноос хойш жюү жицүгийн “Elf Sport’s Institute” академид хичээллэж байгаа бөгөөд өнгөрсөн жил АНЭУ-ын Аби-Дабигийн дэлхийн аваргаас хос алтан медальтай эх орондоо ирж байсан юм. Тэгвэл өнөөдөр нутгийнхаа дэвжээн дээр пара төрөлдөө дахин аваргалж гурав дахь алтан медалиа зүүлээ.
Ийнхүү Улаанбаатар хотноо болсон Жюү жүцигийн ДАШТ-д Монголын баг тамирчид Мастерс ангилалд 10 алт, 13 мөнгө, 13 хүрэл медаль, насанд хүрэгчдийн ангилалд 2 хүрэл медаль, 4 тамирчин 5-р байрт шалгарсан амжилт үзүүллээ.
20 дахь удаагийн ДАШТ-д АНЭУ-ын баг тамирчид 8 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр тэргүүллээ.
Уншиж байна |