“Улаанбаатар-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаа дахь өдрөө үргэлжилж буй. Уг тэмцээнд үндэсний бөхийн төлөөлөл хүч үзэж байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр “Мастерс” ангиллын +94 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат улсын начин Б.Дэлгэрсайхан алт, Төв аймгийн Баянцагаан сумын харьяат аймгийн заан Б.Мягмардорж мөнгө, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан О.Баярхүү хүрэл медалиар энгэрээ мялааж гурвуулаа шагналын тавцанд зэрэгцэн зогссон юм.
Тэгвэл не-ваза төрлийн -94 кг-д Төв аймгийн Баянхангай сумын харьяат аймгийн начин Э.Чойням хүч үзсэн бол +94 кг-д Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн арслан Т.Ядамсүрэн буюу Довчинсэмбээ, Ховд аймгийн Алтай сумын харьяат аймгийн нэмэх начин Б.Баатарболд нар өрсөлдөж байна.
Эх сурвалж: MGL SPORT
Уншиж байна |