Монголын чөлөөт бөхийн холбоо тамирчдын дотоодын чансааг нэгтгэн, сорилго барилдаанд оролцох жин тус бүрийн эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчдын нэрсийг зарлаад байна.
Сонгон шалгаруулах тэмцээний журмын хүрээнд улсын аварга болсон бөх дэлхийн чансааны эхний дөрөвт эрэмблэгдсэн тохиолдолд тус жинд сорилго барилдаан явагдахгүй бөгөөд эрэгтэйчүүдийн 57, 65, 125 кг жингийн улсын аварга бөхчүүд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шууд оролцох юм байна. Харин улсын аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль авсан бөхөд ялагдаж жиндээ тавдугаар байр эзлэсэн бөхийг чансааны тав дахь бөхөөр сонгожээ.
Уншиж байна |