Тайванийн сагсан бөмбөгийн мэргэжлийн "SBL" лигийн драфтад нэгдүгээр тойргийн нэгдэх сонголтоор Монгол тамирчин Э.Сугар-Очир сонгогдон "Changhua Bll" гэх Тайвань улсын топ гуравт багтах лигийн тэргүүн сонголтоор сонгогдож чаджээ.
Түүний хувьд 2017 онд Тайваньд ирээдүйтэй тамирчин бэлтгэх хөтөлбөрт хамрагдаж, 2021 онд Тайваны сагсан бөмбөгийн оюутны лигийн шилдэг таван тоглогчийн нэгээр шалгарч оюутны лигийг самбараас бөмбөг авалтаар тэргүүлж байсан амжилттай нэгэн.
Монгол залуус маань амжилттай тоглож гараагаа зөв эхлүүлсний үндсээр Тайванийн ахлах сургуулиудаас Монгол хүүхдүүдийг авах хүсэлтээ илэрхийлж байгаа тухай МҮСБХ-оос онцолж байсан юм.
Уншиж байна |