“Улаанбаатар-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ОУХМ Батбаатарын Хулан хүрэл медалиар энгэрээ мялаалаа.
Тэрбээр БНСУ-ын Ми Жэ Ман, Казахстаны Даяна Аманжолова нарыг ялж, хагас шигшээд энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч, 2021, 2022 оны дэлхийн аварга Германы Дениз Крахт боолгож ялагдсан ч хүрлийн төлөө ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай Йорданы Какиш Яараг 3:0-ээр ялж, хүрэл медаль хүртлээ.
Мөн Мягмарын Сугар не-ваза төрөлд Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирлаа. Тэрбээр +70 кг-ын жинд ОХУ-ын Дарья Николаева, Колумбийн Лаура Кастильо нарыг ялж, хагас шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Канадын тамирчин Райн Пфаффад ялагдсан.
Хүрэл медалийн төлөө Казахстаны Ассел Кабдыгалымоваг 8:2-оор ялснаар өнөөдөр Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчрав. Монголын жюү жицүгийн анхны дэлхийн болон Азийн аварга М.Сугарын ДАШТ-ий гурав дахь медаль болж байна.
Уншиж байна |