Укбекистаны Ташкент хотноо 2023 оны Сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн долоодугаар сарын 14-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд 15 орны тамирчид оролцож байна.
Энэ удаагийн тэмцээнд манай улсаас 6-17 насны 20 тамирчин 4 дасгалжуулагч Ташкентийн дэвжээнд тулалдаж байна. Тэмцээний эхний өдрүүдэд рапид төрлийн тэмцээн болж нийт 400 тамирчин өрсөлдсөнөөс одоогоор манай тамирчид дөрвөн алт, нэг мөнгөн медаль хүртээд байна.
Тодруулбал, эгч дүүс болох И.Цэлмэг, И.Цэлмүүн нар 6-7, 7-9 насны ангилалд алт, мөнгөн медаль хүртжээ. Мөн 10-11 насны охидын ангилалд Ц.Амин-Эрдэнэ, 12-13 насны хөвгүүдийн ангилалд Г.Тэнгүүндалай, 16-17 насны хөвгүүдийн ангилалд Х.Өлзийхишиг нар алтан медаль авлаа. Харин блиц тэмцээн долоодугаар сарын 20 буюу олон улсын шатрын өдөр эхлэх юм.
Уншиж байна |