Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох ээлжит тэмцээн Унгарын Будапешт хотод боллоо. Тэмцээнээс Монголын шигшээ баг 2 алт, 2 хүрэл нийт дөрвөн медаль хүртсэн байна.
Токиогийн олимпийн хүрэл медальт Б.Болортуяа европын хошой аварга Шведийн Эмма Малмгрен, ДАШТ-ий хүрэл медальт Канадын Диана Уайкер, өнгөрсөн жилийн дэлхийн аварга АНУ-ын Доминик Парриш нарыг ялж алтан медаль хүртсэн.
Харин Т.Тулга АНУ, Канад, Унгар, Киргизийн бөхчүүдэд нэг ч оноо алдалгүй цэвэр ялсаар аварга болсон байна.