Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээн “Степпе Арена”-д болж байгаа юм. 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараах орны баг тамирчид оролцож байна.
Үүнд: Монгол, Алжир, Бангладеш, Бельги, Канад, БНХАУ, Хорват, Кипр, Герман, Конго, Португал, Колумб, Франц, Итали, Грек, Индонез, Ирак, Израиль, БНСУ,Бахрейн, Филиппин, Узбекистан, Йордан, Тайланд, Дани, Монтенегро, Словени, Серби, Нидерланд, Казахстан, Кыргызстан, Австри, Румын, Саудын Араб, Швед, Швейцарь, Тайвань, АНЭУ, АНУ, Вьетнам зэрэг улсын нийт 600 гаруй тамирчин хүч үзэж байна.
Тэмцээний эхний өдөр “Fighting” төрлийн эмэгтэйчүүдийн 48 кг:
1.Анна Фурманн (Австри)
2.Айгерм Торегозина (Казахстан)
3.Антанасиа Зариопи (Грек)
4.Мартина Порсиле (Итали)
“Fighting” төрлийн эмэгтэйчүүдийн 52 кг:
1.Эстелле Гаспард (Франц)
2.Антонелла Фарне (Итали)
3.Адриана Круз (Колумб)
4.Сина Стауб (Швейцарь)
“Fighting” төрлийн эмэгтэйчүүдийн 57 кг:
1.Рамона Ликсандру (Румын)
2.Ребекка Элизабет Дал (Дани)
3.Клара Маттссон (Швед)
4.Женевьев Богерс (Нидерланд)
“Fighting” төрлийн эрэгтэйчүүдийн 56 кг:
1. Женис Нурлыбаев (Казахстан)
2.Мехди Араш Хадиха (Швед)
3.Самат Сарсенулы (Казахстан)
4.Райан Чериф (Франц)
"Fighting” төрлийн эрэгтэйчүүдийн 69 кг:
1.Дмитрий Бешенет (JJIF)
2.Иван Делла Cрос (Серб)
3.Руслан Кенжегара (Казахстан)
4.Тим Топлак (Словени)
“Fighting” төрлийн эрэгтэйчүүдийн 85 кг:
1.Никола Тракович (Серб)
2.Даниэль Змеев (Герман)
3.Донни Донкер (Нидерланд)
4.Никита Данилович Никитин (JJIF)
Эх сурвалж: МGL sport
Уншиж байна |