Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жил жилийн ой, Улсын баяр наадамд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат "Нутгийн буян" компанийн бөх Улсын гарьд М.Бадарч даван түрүүлж арслан цолны болзол хангасан бол Өвөрхангай аймгийн харьяат Улсын харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэж, гарьд цолны болзол хангалаа.
Энэ жилийн хувьд түрүүлсэн бөхөд 10.000 доллар, үзүүрлэсэн бөхөд 5.000 доллар тус бүр гардуулан өгөх болсноо “Азуре Коал Монгол Майнинг” мэдэгдсэн. Уг шагналыг долоодугаар сарын 13-ны 11.30 цагт гардуулах юм.
Мөн “Бридж” групп уламжлал ёсоор долоогийн даваанд тунан барилдаж, шинээр улсын заан цол хүртсэн бөхөд “ЗААН ЖИМНИ” авто машиныг шагнал болгон гардуулна.
Уншиж байна |