Засгийн газрын долдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д нэмэлт өөрчлөлт оруулсан.
Энэ дагуу долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурь Улсын арслан Ц.Содномдоржийг амлан асан. Гэвч тэдний барилдаан 60 минут үргэлжилсэн учир Цэц хуралдаж “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ээр шийвэр гаргалаа. Тодруулбал, Барилдааны үндсэн хугацаа 20 минут, барьцнаас барилдах барилдаан 20 минут, 40 минутын хугацаанд хаялцаагүй бол тэгш барьцнаас 20 минут барилдуулна. Нийт 60 минут барилдаад хаялцаагүй бол хоёр бөхийн барилдааны үндсэн агуулгыг харж Цэцүүдийн шийдвэрээр хаялцуулна гэсэн шийдвэр бий. Цэцүүдийн шийдвэрээр Улсын даян аварга Н.Батсуурийг давуулах шийдвэр гаргасан байна.
Энэхүү шийдвэрийн дараа үзэгчид барилдуулах хүсэлтээ илэрхийлж байв. Үүний дараа Улсын арслан Ц.Содномдорж элэг бүсээ тайллаа.