Тулгар Төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын даага насны хурдан морьд барианд орлоо.
Монгол төрийн их баяр наадмын хурдан дааганы уралдаанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар даага түрүүллээ.
Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Ц.Дагвасүрэнгийн хул даага орлоо.