Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр өнөөдөр Хүй долоон худагт шүдлэн насны морьдын уралдаанаар үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмын хурдан морины шүдлэнгийн уралдаанд 192 унаач хүүхэд бүртгүүлжээ.
Харин Хязаалан насанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уяач Д.Жаргалсайханы хурдан хээр үрээ түрүүлж, торгон жолоогоо өргөлөө. Хоёрт Шунхлай группийн П.Батсайханы халзан үрээ, гуравт Булган аймгийн уяач Х.Бөхбатын хүрэн хязаалан, дөрөвт Говь-Алтай аймгийн уяач Ж.Дэмбэрэлсайханы бор үрээ, тавд Дархан-Уул аймгийн уяач Г.Ариунболдын бор хязгаалан тус тус хурдалсан билээ.
Уншиж байна |