Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд нэмэлт оруулж, “Уралдаж ирсний дараа түрүүлж, айрагдсан морьдыг дахин шүдлэж, шүдээр тохирохгүй нь тогтоогдвол уралдаанаас хасаж, дараагийн морийг урагшлуулж байр эзлүүлнэ” гэж заасан.
Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар "Хуулийн дагуу айрагдаж ирсэн морийг дахин шүдлэнэ гэсэн заалттай. Мөн ХХААХҮ-ийн сайдын саналаар өндрийн хэмжилт хийх гэж үзлээ. Сайдын шийдвэр хэрэгжүүлэх нь комисст хүндрэлтэй байна. Энэ бид 240 үрээ бүртгүүлсэн. Сэрвээний өндрийн хэмжилтээр 90 орчим, шүдээр 17 үрээ хасагдсан. Түрүүлж айрагдсан мориноос өндрийн хэмжилт хийхгүй байх шийдвэр гаргаж байна. Дахин шүдэлгээг бол хийнэ. Бид хуулиа дагахаар болсон. Уралдаж ирсэн моринд өндрийн хэмжилт хийхэд багахан буюу хэдхэн мм-ийн зөрүү гарсан. Адгуус учраас ийм өөрчлөлт гарах тохиолдол байдаг байна. Амарсан, ядарсан морины хэмжээ өөр гардаг " гэсэн мэдээллийг өглөө.
Уншиж байна |