Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар улс, аймгийн алдарт цолтой хүчит 512 бөх зодоглоно. Баяр наадмын тухай хуульд заасны дагуу наадмаар зодоглох бөхчүүдийг долоодугаар сарын 8-аас эхэлж бүртгэсэн бөгөөд өнөөдөр /2023.07.10/ 19.00 цагт дуусах юм.
Наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын гарди М.Бадарч хамгийн эхэнд бүртгүүлсэн бөгөөд улсын аварга О.Хангай, улсын заан Б.Батмөнх, М.Лхагвагэрэл, улсын харцага Н.Золбоо, Т.Баасанхүү, Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл, Х.Гантулга, Ш.Пүрэвгарьд, улсын начин Б.Эрдэнэхүү, Б.Амарзаяа тэргүүтэй бөхчүүд бүртгүүлээд байгаа аж..
Уншиж байна |