Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар улс, аймгийн алдарт цолтой хүчит 512 бөх зодоглоно. Баяр наадмын тухай хуульд заасны дагуу наадмаар зодоглох бөхчүүдийг долоодугаар сарын 8-аас 10-ны хооронд бүртгэнэ.
Мөн Өвөр Монгол, Тува зэрэг монгол туургатан бөхчүүд энэ жилийн наадмаар барилдах саналаа Монголын үндэсний бөхийн холбоонд уламжилжээ.
“Монгол туургатан бөхчүүд цолны эрэмбээр манай дээд эрэмбэтэй бөхчүүдтэй учраа таардаг тул даваа ахих магадлал бага байдаг. Үүнийг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтээ нэр бүхий бөхчүүд гаргасан. Мөн өөрийн хил залгаа аймгуудын наадамд зодоглох хүсэлтээ илэрхийлсээр байна. Одоогоор 30 гаруй бөх зургаан аймгийн наадамд зодоглох саналаа өгсөн. Үүнийг баяр наадам зохион байгуулах комиссын Үндэсний бөхийн салбар хороо хэлэлцэн шийдвэрлэнэ" гэж МҮБХ-оос мэдээлсэн байна.
Уншиж байна |