Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од 11 дэх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр болжээ.Тодруулбал Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос ирэх наймдугаар сарын 19-27 ны өдрүүдэд хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх Монголын 4 марафончийн нэрийг баталгаажуулж зарлав.
Үүнд: Ц. Бямбажав, Ж. Олонбаяр, Г. Хишигбаяр, Монгол Улсын гавьяат тамирчин Б. Сэр-Од нар дэлхийд өрсөлдөхөөр болсон байна. Тэр дундаа өмнө нь 10 удаа дэлхийд, 5 удаа олимпод өрсөлдөж өдгөө 42 нас хүрч яваа гавьяат ийнхүү 11 дэх ДАШТ-ээ өрсөлдөх ховор тохиолдол, амжилтын эзэн болж байгаа юм.
Эх сурвалж: MGL sport
Уншиж байна |