Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бөхийн барилдааны дүрэм”-ийн өөрчлөлтийг баталсан.
Өөрчлөлт орсон дүрмийн 4.9, 4.10, 4.11, 4.12 дахь заалтууд
Барьцгүй барилдаан - 20 минут. (Хоёр бөх санал нийлбэл барьц авч барилдаж болох бөгөөд энэ нь үндсэн хугацаанд үргэлжилнэ.).
Барьцгүй барилдаан дуусахад хаялцахгүй бол барьцтай барилдаан - 20 минут. (Энэ нь сэнжиг элэг бүснээс давхар шуудаг хүртэл барьцыг авч барилдана.)
Барьцтай барилдаанд хаялцахгүй бол тэгш барьцаар 20 минут барилдана.
Тэгш барьцнаас хаялцахгүй бол нийт 60 минутын бөхийн барилдааны идэвхийг харгалзаж, Хөлийн цэцүүдийн олонхийн саналаар идэвхгүй бөхийг хасч шийдвэрлэнэ.
Дээрх дүрмийн өөрчлөлтүүдийг Ардын хувьсгалын 102 жилийн ойн сум, аймаг, улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд хэрэгжүүлж ажиллана.
“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-тэй МҮБХ-ны албан ёсны Mongolbukh.mn сайтаас бүрэн эхээр нь танилцана уу.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Уншиж байна |