Дэлхийн тусгай олимпын наадам нь дэлхийн хамгийн том спортын арга хэмжээ юм. Энэ удаагийн наадамд нийт 190 орны 7000 гаран тамирчин спортын 26 төрөлд оролцож байгаа бөгөөд МУ-н Тусгай Олимпийн баг тамирчид 9 спортоор 44 тамирчин, 18 багш дасгалжуулагч гээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Тус наадамд Монгол Улс спортын 9 төрлөөр оролцоно. Тусгай олимпод дауны хам шинж, аутизмын эмгэг, саажилт зэрэг оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус оролцдогоороо паралимпаас ялгаатай.
Дэлхийн Тусгай Олимпын наадам 2023 оны зургаадугаар сарын 17-25-ны хооронд Германы Берлин хотод анх удаагаа зохион байгуулагдаж байгаа билээ.
Зургаадугаар сарын 17-ны нээлтийн ажиллагааны оргил хэсэг болох бамбар залах ёслолд МТОХ-ны ширээний теннисний тамирчин Б.Амарболд, түүний дэмжин тоглогч Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 47-р сургуулийн сурагч Л.Бат-Оргил нар Тусгай Олимпийн Зүүн Азийн Бүсээс сонгогдон, буухианд оролцсон байна.
Монголын Дауны Холбооны 6 тамирчин Тусгай Олимпын Берлиний зуны наадамд бадминтон, усанд сэлэлт, боччи, ширээний теннис, жүдо гэсэн спортын 5 төрлөөр оролцож байна.
Монгол Улс, Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журамд олон улс, тив, дэлхийн уралдаан тэмцээн, наадамд оролцох, бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна.
Спортын төрлүүдийн хуваарь:
Олимпын эхний өдөр 17 төрөлд уралдаан эхэлсэн бөгөөд Олимпын эхний өдөр 17 төрөлд уралдаан эхэлсэн бөгөөд уран сайхны гимнастикийн төрлөөр анхны медалийг Хонконгийн тамирчин Чеук Ин Вай анхны алтан медалиа хүртжээ.
Манай тамирчдын хувьд ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг, усан сэлэлт зэрэг төрөлд амжилттай оролцож байна.