Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдаанд түрүүлсэн Архангай аймгийн багт үүрд хадгалах дурсгалын цомыг өнөөдөр гардуулан өглөө.
Сануулахад, “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны сүүлийн тойргийн финалын барилдаанд зургаан тойргийн турш нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Архангай – Булган аймгийн багууд “АЛТАН ЦОМ”-ын төлөө өрсөлдсөн. Хоёр багийн тулаанд Архангай аймгийн баг 16:9-өөр ялалт байгуулж, анхны АЛТАН ЦОМ-ын эзэд болсон юм.
Уншиж байна |