Их Мастер Т.Мөнхзул дэлхийн цомд өрсөлдөнө 
2023-06-16

 

Олон улсын шатрын холбоо (FIDE)-ны Дэлхийн цомын тэмцээн ирэх  долоодугаар сарын 30-наас наймдугаар сарын 24-ний өдрүүдэд Азербейжаны нийслэл Бакуд болох гэж байна. 


Монголын шатрын холбоо Дэлхийн цомд оролцох тамирчныг тодруулах эмэгтэйчүүдийн ангиллын дотоодын сонгон шалгаруулах тэмцээнийг энэ сарын 14-15-ны хооронд зохион байгуулав. 


Уг тэмцээнд Их мастер А.Энхтуул, Т.Мөнхзул, ОУМ Б.Баярмаа нар тойргийн журмаар өрсөлдсөн. Үндэсний шигшээ баг, "Кайсса" клубын тамирчин, их мастер Төрмөнхийн Мөнхзул 2 хожил авч Дэлхийн цомд өрсөлдөх Монголын гурав дахь шатарчнаар тодорчээ. 

Shuud.mn
Сонин хачин