ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Анатолий Рахлин агсны 85 насны ойд зориулсан түүний нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн цомын олон улсын тэмцээн зургаадугаар сарын 4-5-нд Санкт-Петербург хотод болж өнгөрөв.
Санкт Петербургийн «Юбилейный» ордонд болсон тэмцээнд ОХУ, Серб, Монгол, Азербайжан, Армен, Беларусь, Казахстан, Кыргызстан, Грек, Гүрж, Босни Герцеговин, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг нийт 14 орон, ОХУ-ын 63 муж бүсийн 717 тамирчин хоёр нас 14-15 (2009-2010 он), 16-18 (2006-2008 он) насны ангилалд өрсөлджээ.
Тус тэмцээнд манай улсаас “Magic Team” клубийн дасгалжуулагч ОУХМ Ц.Тэнгисийн удирдлага дор 5 тамирчин оролцсон бөгөөд 15 хүртэлх насны хөвгүүдийн ангиллын 66 кг-ын жинд Баяржавхлангийн Тэмүүлэн мөнгө, -73 кг-д Батсайханы Батсүрэн хүрэл медаль хүртсэн байна.
Эх сурвалж: MGL SPORT
Уншиж байна |