Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод долдугаар сарын 14-20-ны өдрүүдэд жюү жицүгийн насанд хүрэгчдийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх долдугаар сарын 14-20-ны өдрүүдэд болох аж.
Тэмцээний талаар Монголын жюү жицүгийн холбооноос Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон холбооны бүтэц, зохион байгуулалтаа танилцуулав.
Жюү жицүгийн холбоо: "ОУЖЖХ-ноос 2022 оны дөрөвдүгээр сард 20 дахь удаагийн жюү жицүгийн ДАШТ-ийг манай оронд зохион байгуулах эрхийг өгсөн. "Андлал, хүндлэл, хөгжил" уриатай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 60 гаруй орны 1000 орчим шилдэг тамирчин насанд хүрэгчдээс гадна мастерс, пара ангилалд өрсөлдөнө. Монгол Улс ДАШТ-ийг анх удаа хүлээн авч байгаа нь энэ бөгөөд олон улсад томоохон сурталчилгаа болж байгаа аж. Энэ удаагийн тэмцээний үеэр инфлүүнсер тамирчдаар дамжуулан спорт аялал жуучлалыг хөгжүүлэх зорилготой байгаа" гэв.
Уншиж байна |