Филиппиний нийслэл Манилад болж буй уран сайхны гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээний олон төрөлтийн шигшээ шатанд ОУХМ Хашбатын Ундрам 99.75 оноо авснаар насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхээ авлаа.
Энэ нь түүний гурав дахь удаагийн ДАШТ юм. Тэрбээр 2019 онд Азербайжаны Бакуд, 2022 онд Болгарын Софи хотод болсон ДАШТ-д оролцож байжээ.
Уншиж байна |