ОХУ-ын Буриадын хөдөө аж ахуйн академийн профессор Александр Петрович Поповын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн Улаан-Үд хотод боллоо. Буриадын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн манай эрэгтэй бөхчүүд тус тэмцээнд зодоглож гурван алт, хоёр мөнгө, зургаан хүрэл, нийт 11 медаль хүртжээ.
Медаль хүртсэн тамирчид;
Нармандахын Насанбуян - 57 кг-д алт.
Энхтуяагийн Тэмүүлэн - 70 кг-д алт.
Энхтүвшингийн Батмагнай - 125 кг-д алт.
Эрдэнэбатын Төгсжаргал - 65 кг-д мөнгө.
Дагвадоржийн Оргилох - 97 кг-д мөнгө.
Пүрвээгийн Дашцэрэн - 61 кг-д хүрэл.
Шинэбаярын Дэлэг - 70 кг-д хүрэл.
Батсүхийн Батбаяр - 74 кг-д хүрэл
Алтанзулын Дөлгөөн - 79 кг-д хүрэл.
Дэмүүлийн Саранцогт - 97 кг-д хүрэл.
Баянмөнхийн Баярмагнай - 125 кг-д тус тус хүрэл медаль авсан байна.
Уншиж байна |