Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр ДАШТ-ий тав дахь өдөр эрэгтэйчүүдийн -90кг, эмэгтэйчүүдийн -70кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас "Жакарта-2018" Азийн наадмын мөнгөн медальт Г.Алтанбагана, өнгөрсөн оны өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт Б.Ням-Эрдэнэ нар зодоглоно.
ДАШТ-ий дөрвөн өдрийн дараах байдлаар Япон улсын баг, тамирчид гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар 99 орныг медалийн чанараар тэргүүлж байна. Монгол Улсын хувьд Ё.Басхүү, Л.Энхрийлэн нарын авсан хүрэл медалийн чанараар 12-т эрэмбэлэгдэж байна.
Жүдо бөхийн ДАШТ-ий тав дахь өдрийн хэсгийн барилдаанууд 15:30 цагаас эхлэх юм.
Уншиж байна |