Катарын нийслэл Доха хотноо жүдо бөхийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр татамид эмэгтэйчүүдийн 57 кг болон эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жингийн барилдаанууд явагдлаа.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн эхний тойрогтоо гоц мөргөж, Шинэ Зеланд, Израил, Канадын бөхчүүдийг ялж, хагас шигшээд ДАШТ-ий алт, хүрэл медальт Криста Дэгүчид ялагдав. Тэрээр хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын тамирчин Хух Мимиг хоёр дэлхийн аваргад дараалан яллаа.
Өчигдөр зодоглосон Монголын бөхчүүдээс Ц.Цогтбаатар Алжирын залуу бөхөд, Б.Эрдэнэбаяр Израилийн Тохар Булбулд, М.Ичинхорлоо Тайванийн Лиен Чен-Линд ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Уншиж байна |