Катарын нийслэл Доха хотноо жүдо бөхийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр татамид эмэгтэйчүүдийн 57 кг болон эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жингийн барилдаанууд явагдах юм.
Өчигдөр Ё.Басхүү дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнээс хүрэл медаль хүртэж, эх орондоо анхны медалийг авчирсан. Тэгвэл өнөөдөр буюу тэмцээнийн гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 73, эмэгтэйчүүдийн 57 кг-ын барилдаанд Монголын дөрвөн бөх зодоглоно.
Эрэгтэйчүүдийн 73 кг жинд дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, МУГТ Ц.Цогтбаатар, энэ жилийн улсын аварга Б.Эрдэнэбаяр, эмэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн, ОУХМ М.Ичинхорлоо нар барилдах юм.
Жүдо бөхийн ДАШТ-ий гурав дахь өдрийн хэсгийн барилдаанууд 15:30 цагаас эхэлнэ.