Узбекистаны нийслэл Ташкент хотод эхэлсэн боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дах өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Монголын гурван ширэн бээлийт рингэнд гарлаа.
Үүнээс -60 кг жинд Т.Энхтөр Палестины Анас Слейман Рихабыг 5-0 харьцаагаар ялалт байгуулав. Тэрбээр дараагийн шатанд Доминиканы Алекси Мигел Де Ла Круз Баезтай маргааш тулалдана. ДАШТ-ийг Монголын 10 тамирчин зорьсон бөгөөд өнөөдөр -63.5 кг жинд Б.Чинзориг эхний шатанд Австралийн тамирчинтай 21:00 цагт хүч үзнэ хэмээн Монголын боксын холбооноос мэдээллээ.
Уншиж байна |