Монголын Үндэсний бөхийн холбооноос тавдугаар сарын бөхийн барилдааны хуваарийг гаргажээ.
06-нд 12:00 цагаас Дархан аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит Улсын аварга цолны хүндэтгэл Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан
07-нд 12:00 цагаас СГЗ, улсын начин Содномын Эрхэмбаярын нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
13-нд 12:00 цагаас Улсын начин Содномын Дэлгэрбатын нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
14-нд 12:00 цагаас "Алтан жолоо” группийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан
20-нд 12:00 цагаас Түлш, эрчим хүчний салбарын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан
21-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан
27-нд 12:00 цагаас МУГТ, улсын өсөх идэр начин А.Баатархүүгийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан
28-нд 12:00 цагаас Монголын Залуучуудын холбооны ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд тус тус болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО