А.Ананд "2022 Most Spectacular Player" шагналыг хүртжээ
2023-04-30

Сагсан бөмбөгийн “FIBA” 3x3-ын дэлхийн “Их дуулга” Япон Улсын Уцуномия явагдаж байна. Мэргэжлийн шинэ улирлын нээлтийн үеэр “ФИБА” 3х3-аас 2022 оны “Шилдэг тоглогч” болон багуудад шагналыг нь гардууллаа.  “2022 Most Spectacular Player”-ээр “Сансар ММС Энержи” багийн тоглогч Ариунболдын Ананд шалгарсныг Уцуномия хотын дарга гардуулан өглөө.

 

Мөн Японы Уцуномияа хотноо болж буй их дуулгын тэмцээнд манай “Сансар ММС Энержи” баг хасагдах шатны тоглолтод Нидерландын “Amsterdam” багийг  20:18-аар буулган авч “World Tour”-ын “Топ 4”-т үлдсэн билээ. Тун удахгүй хоёрны нэг шигшээ тоглолт болох юм.

Shuud.mn
Сонин хачин
Bayar hurgiye.
2023-04-30